Үйлчилгээний нөхцөл

“SMART LOTTO” лоттерейн үйлчилгээний нөхцөл

 

1.      Нийтлэг үндэслэл

1.1   Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-өөр нэг талаас Монгол Улсад эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “ПЛЕНТИ ФАНД” ХХК-ийн www.UBLOTTO.mn, “SMART LOTTO” аппликейшин дахь SMART лоттерейд бүртгүүлж, ашиглаж буй хэрэглэгч (цаашид “Оролцогч” гэх) нөгөө талаас “ПЛЕНТИ ФАНД” ХХК-ын төсөл хөтөлбөр болох “SMART” (Цаашид “Компани”, хамтад нь “Талууд” гэх)-ийн хооронд үүсэх Оролцогч “SMART” лоттерейд оролцох, тасалбар худалдах, худалдан авах, тохиролд оролцох, хонжвор, түүнийг төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2   Талууд энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн “SMART” лоттерей / Цаашид “Лоттерей” гэх/-д хамаарна.

1.3   Талууд энэхүү үйлчилгээний нөхцөлийн 1.2-д заасан лоттерейны төлбөрийг “ПЛЕНТИ ФАНД” ХХК-ийн “SMART LOTTO” аппликейшнээр дамжуулаан төлнө.

 

2. Лоттерейнд оролцох

2.1   Дараах шалгуурыг бүрэн хангаснаар лоттерейнд оролцох боломжтой болно.

2.1.1        “SMART LOTTO” аппликейшны  хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрөх товч дарсан байх;

2.1.2        “SMART LOTTO” аппликейшнд бүртгэлтэй Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан буюу 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх;

2.1.3        Лоттерейн тасалбар, хонжворын мэдээлэлтэй танилцсанаар тасалбар худалдан авсан байх. Үүнд: 

2.1.3.1   Хэрэглэгч өөрөө тухай бүр худалдан авалт хийх,

2.2   Лоттерейн тохирлыг долоо хоног бүр тогтмол байдлаар явуулна. Хэрэв давагдашгүй хүчин зүйлийн улмаас тохирол хугацаандаа явагдах боломжгүй болсон тохиолдолд Компани тохирлын товыг урьдчилан мэдэгдсэний дараагаар өөрчилж болно.

2.3   Лоттерейн  тасалбар худалдан авах эрх нь 24/7 нээлттэй ба Аппликейшин болон Вэбсайтаар оролцож болно.

2.4   Лоттерейн  тасалбар худалдан авах эрх нь лоттерейн тохирлын бөмбөлөгний автомат машин ажиллахаас 1 мин өмнөх хүртэлх оролцогчид хамрагдах ба түүнээс хойших оролцогчид дараагын тохиролд оролцоно.

2.5   Лоттерейн оролцогч нь дараах бүрэн эрхтэй. Үүнд:

2.5.1        Худалдан авсан тасалбарын тооны түүхийг харах;

2.5.2        Тохирлын мэдээлэлтэй танилцах;

2.5.3        Өөрийн хожсон хонжворын мэдээлэлтэй танилцах;

2.5.4        Өөрийн хожсон хонжвороо Компаниас шаардах, хүлээн авах.

 

3. Лоттерейн хонжвор

3.1   Тоглогч нь нэг удаагийн тохирлоор зургаан тооны хослол бүхий хэд хэдэн тасалбар худалдах авах боломжтой  бөгөөд үндсэн багцын 5-н тоог 1-50 хүртэлх дугаарын хооронд, азын 1 тоог 1-5 хүртэлх дугаарын хооронд сонгоно.

3.2   Тоглогч нь нэг ба түүнээс дээш хэд хэдэн тасалбар худалдан авсанаар лоттерейнд оролцох боломжтой болно.

3.3   Тоглогчийн худалдан авсан тасалбард шагналын сангийн хэмжээ дараах байдлаар байна. Үүнд:

 

3.4 Тасалбарыг аливаа тохиолдолд буцаах боломжгүй байна. 

3.5 Тохиролд “Пленти фанд” ХХК-ын ажилтан оролцох боломжтой бөгөөд худалдан авалтын түүх болон бусад нотлогдох зүйлсийг ил тод байршуулан шагналыг гардан авах эрхтэй. 

 

4. Жекпот шагнал 

4.1 Жекпот шагналыг тоглогчийн сонгосон үндсэн багцын бүх таван /5/ тоо, азын нэг /1/ тоо нийт зургаан /6/ тооны хослолын үндсэн дээр олгоно.

4.2 Жекпот шагналын эзэн тодроогүй тохиолдолд нэгж тасалбарын үнээс хамааран Жекпот шагналын хэмжээ өмнөх тохирлын борлуулалтын орлогын 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдэнэ.

4.3 Тохирлоор Жекпот шагналын болзлыг хоёр болон түүнээс дээш тоглогч хангасан тохиолдолд шагналыг тэнцүү хуваарилан олгоно.

Жишээ нь: 5000 төгрөгийн тасалбараар Жекпот шагнал хожсон 2 ялагч байх тохиолдолд 3,000,000,000 төгрөгийг тэнцүү хуваарилан ялагч тус бүрд 1,500,000,000 сая төгрөгийг олгоно.

4.4 Жекпот шагналыг дараах хоёр хэлбэрээр олгож болох бөгөөд ялагч ямар хэлбэрээр хүлээн авахаа шийдвэрлэснээс хойш 60 хоногийн дотор олгоно. Үүнд:

4.4.1 Нэг удаагийн мөнгөн төлбөр

4.4.2 Жилийн тэтгэмж /нийт 10-15 жил/

4.5 Тоглогч нь жекпот шагналын ялагч болсон тохиолдолд тухайн тохирлоор ялагчийг тодруулсан хөтлөгч нар болон азтаны бүртгэл үүсгэсэн оператор-д өөрийн хожсон жекпот шагналаас эд мөнгөний хонжворт сугалааны татвар /40%/-г хувь хүний орлогын албан татварт суутгагдсан дүнгээс 1%-тай тэнцэх хэмжээний урамшуулал олгохыг зөвшөөрч байгаа болно.

 

5. Лоттерейн тохирол 

5.1 Лотерейн тохирлыг явуулахдаа тохирлын үндсэн хослол бүхий 5 /тав/ тоог санамсаргүй байдлаар тодруулах ба үүний дараа азын 1 /нэг/ тоог мөн адил санамсаргүй байдлаар тодруулснаар тохирлын бүх хослол буюу 6 /зургаа/-н хослолыг тодруулна. 

5.2 Тухайн лоттерейн тохирол 5.1-д заасны дагуу явагдсанаар лоттерейн бүх шагналын ялагчийг тодруулахад үндэслэл болно.

5.3 Бүх тохирлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулна.

5.4 Санамсаргүй сонгогдсон 6-н тоо бүхий тоглолтын хослолоор ялагчийг шалгаруулж, хонжворыг олгох тул Лотерейн тохирлыг ямар ч тохиолдолд хүчингүйд тооцохгүй.

5.5 Лотерейны ялагч тодорсон тохиолдолд Ялагчийн Smart lotto-д бүртгэлтэй утас, эсхүл цахим шуудангаар мэдэгдэх бөгөөд “Smart lotto” апп болон “Smart lotto” Facebook хуудсаар дамжуулан нийтлэх болно. 

5.6 Хонжворыг бусдад шилжүүлэх, солих, бараа материалаар дүйцүүлэн олгох боломжгүй болно.

5.7 Компани нь Ялагчийн өмнөөс эд мөнгөний хонжворт сугалааны татвар /40%/-г хувь хүний орлогын албан татварт суутган хуульд заасны дагуу төсөвт шилжүүлж тайлагнана.

5.8 Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгайлан заагаагүй бол хонжвортой холбоотой хувь хүний орлогын албан татвараас бусад бүх зардал, хураамжийг Ялагч өөрөө хариуцна.

 

6. Лоттерейн хонжвор олгох 

6.1 Жекпот болон хоёр, гуравдугаар шагналын ялагч болсон тоглогч нь “ПЛЕНТИ ФАНД” ХХК-ийн оффист өөрийн биеэр хүрэлцэн ирж, маягт бөглөн баталгаажуулснаар хонжвор хүлээн авах эрх үүснэ.

6.2 Ялагч нь Энэхүү журмын 5.5-т заасан аргаар 6.1-д заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш Жекпот шагналын хувьд 60 хоног, хоёрдугаар шагнал, гуравдугаар шагналын хувьд 30 хоногийн дотор баталгаажуулалт хийнэ.

6.3 Журмын 6.2-д заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд шагналыг хүчингүй болгож, дараагийн тохирлын шагналыг санг энэ журамд заасан хувиар нэмнэ.

6.4 Лотерейн ялагчийн хонжворыг зөвхөн Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг үндэслэн олгоно.

6.5 Хоёр болон гуравдугаар шагналын ялагч болсон тоглогчид шагнал хүлээн авахаар баталгаажуулалт хийснээс хойш ажлын арван тав /15/ хоногийн дотор хонжворыг олгоно.

6.6 Лотерейн хонжвор баталгаажуулах, төлбөр төлөхтэй холбоотой Компанийн шийдвэр эцсийнх байх бөгөөд бүх Оролцогчид заавал биелүүлнэ.

6.7 Лотерейн бүх хонжворыг Компани хариуцна.

 

7. Мэдээллийн нууцлал 

7.1 Компани нь Хэрэглэгчийн овог нэр, хаяг, регистерийн дугаар, утасны дугаар, төрсөн он сар өдөр, хүйс, Лоттерейд оролцож буй мэдээлэл, тохирлоос хожсон шагнал, тоо зэрэг хувийн мэдээллийг өөрсдийн мэдээллийн санд хадгална.

7.2 Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг компанийн маркетингийн үйл ажиллагаа, лотерейны зохион байгуулалтад сайжруулалт хийх, шинэ үйлчилгээг санал болгох зорилгын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглуулахыг зөвшөөрч байгаа болно.

7.3 Компани нь хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах бөгөөд олон нийтэд зөвшөөрөлгүйгээр эсхүл хуульд заасан эрх бүхий этгээдээс бусад этгээдэд задруулахгүй.

7.4 Хэрэглэгч нь хууль тогтоомжид зааснаар тусгайлан тогтоосон хугацаагаар хадгалахаас бусад энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 7-д заасан өөрт хамаарах мэдээллийг мэдээллийн сангаас устгах хүсэлтийг Компанид гаргаж болно.

7.5 Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7.4-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор мэдээллийг устган Хэрэглэгчид мэдэгдэнэ.

7.6 Компани нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй бөгөөд цуглуулах, ашиглах, боловсруулах явцад санаатай болон санамсаргүйгээр алдах, устгах, өөрчлөх, хуулбарлах, бусад хууль бус ажиллагаанаас хамгаална.

 

8. Бусад нөхцөл 

8.1 Компани нь хонжвороос үүдсэн тоглогчдын санхүүгийн эрсдэлийг хариуцахгүй болно.

8.2 Тоглогч нь Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Тоглогчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.3 Тоглогч нь нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодын нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд холбогдох мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, алдсан, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйгээс үүдэх хохирлыг бүрэн хариуцна.

8.4 Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх тохиолдолд хэрэглэгчид 7 хоногийн өмнө мэдэгдэнэ.

8.5 Компани нь Лотерейтэй холбогдуулан бусад дүрэм, журам, нөхцөлүүдийг баталж болох ба тэдгээрийг цахим хуудаст байршуулснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болно.

8.6 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулах ба талуудын хооронд маргаан гарвал Монгол Улсын шүүхээр, Монгол хэлээр шийдвэрлүүлнэ.