Нууцлалын бодлого

Нууцлалын баталгаа

  • Цуглуулах мэдээллүүд Хэрэглэгч Цахим хуудасны үйлчилгээнд нэвтрэх, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах, Цахим хуудаст бүртгүүлэх, холбогдох, үйлчилгээг хэрэглэх үед Байгууллага хэрэглэгчээс өөрийн мэдээллийг ил болгохыг шаардаж болно.
  • Байгууллага нь хэрэглэгчийн нэр, цахим хаяг, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, хаяг зэрэг хувийн байдлыг тодорхойлох мэдээлэл (цаашид “Хувийн мэдээлэл” гэх) болон бусад мэдээллийг авч болно.
  • Байгууллага нь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор дараах мэдээллийг хэрэглэгчээс цуглуулна. Үүнд:

Холбоо барих мэдээлэл, бүртгэл

Хэрэглэгчийн нэр, цахим хаяг, утасны дугаар, нэг удаагийн нууц үг, нийтийн сүлжээндэх бүртгэлийн нэр зэрэг мэдээлэл нь байгууллагад хэрэглэгчтэй харилцах боломжийг олгоно.

Хайлтын мэдээлэл

Цахим хуудсаар дамжуулан үйлчилгээг хэрэглэж байх явцад хэрэглэгчийн хийсэн хайлтын нэр томьёо, түлхүүр үгс бүхий мэдээллийг ойлгоно.

Худалдан авалтын жагсаалтын мэдээлэл

Үйлчилгээг хэрэглэж байх явцад хэрэглэгчийн хайж, улмаар худалдан авалтын жагсаалтад оруулсан болон хассан төслийн нэр болон сонгосон тоо бүхий мэдээллийг ойлгоно. Худалдан авалтын мэдээлэл. Хэрэглэгчийн худалдан авсан тасалбарын тоо хэмжээ, худалдан авсан цаг хугацаа, нийт худалдан авалтын дүн зэрэг мэдээллийг ойлгоно.

Мэдээллийг ашиглах

Хэрэглэгчийн Цахим хуудаст оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд байгууллага нь хэрэглэгчийн мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр дор дурдсан үйлчилгээний хэрэгцээнээс бусад аль ч зорилгоор ашиглахгүй болно. Үүнд:

  • Хэрэглэгчийн захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд хэрэглэгчтэй холбогдох, зурвас илгээх, мэдэгдэл хүргүүлэх
  • Хэрэглэгчид зориулсан мэдээлэл, үйлчилгээг санал болгох,
  • Цахим хуудасны судалгаа болон хяналт хийх.
  • Хэрэглэгч цахим хуудаст гар утасны дугаараа бүртгүүлснээр хэрэглэгчийг үйлчилгээний бүртгэлийн баталгаажуулалт болон бусад зурвасуудыг(notification) тухайн дугаарт хүлээн авах зөвшөөрөл олгосонд тооцно.

Мэдээллийг ил болгох

  • Байгууллага нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, ил болгохгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
  • Байгууллага нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад ажиллагаанд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах, Байгууллагын өмч, бусдын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг илрүүлэх, төрийн байгууллагын холбогдох шийдвэрийг биелүүлэх зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг ил болгож болно.

Мэдээллийг хамгаалах, мэдээллийн халдашгүй байдал

  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд байгууллага нь дэвшилтэт технологи ашиглах бөгөөд удирдлагын болон техникийн түвшинд холбогдох арга хэмжээг байнга авч хэрэгжүүлнэ.
  • Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг бөгөөд нэвтрэх эрх, нууц үгээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчид үүссэн аливаа хохирлыг байгууллага хариуцахгүй болно.